乌兰巴托市计划在未来三年建设253公里自行车专用道

平台限制,最新最全内容请移步公众号“蒙研社”。

引自:乌兰巴托市政府

Нийслэлийн зургаан дүүрэгт 2026-2028 онд нийт 253 км урт дугуйн замын барилгын ажил хийхээр төлөвлөсөн.

首都的六个区计划在2026-2028年间进行总长253公里自行车道的建设工作。

Үүнээс 2026 онд 78.5 км урт дугуйн зам барих нарийвчилсан зураг төслийг боловсруулж байна.

其中,2026年将修建78.5公里长的自行车道,目前正在制定详细的设计图纸。

Тодруулбал, Сүхбаатар дүүрэгт 15.17 км, Чингэлтэй дүүрэгт 3.6 км, Баянзүрх дүүрэгт 28.23 км, Баянгол дүүрэгт 18.74 км, Хан-Уул дүүрэгт 9.18 км, Сонгинохайрхан дүүрэгт 3.6 км дугуйн зам барих юм.

具体来说,苏赫巴托尔区将修建15.17公里、青格尔泰区3.6公里、巴彦祖尔赫区28.23公里、巴彦郭勒区18.74公里、汗乌拉区9.18公里、松根海尔汗区3.6公里的自行车道。

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 101.7 км урт дугуйн зам байна.

截至目前,乌兰巴托市已有101.7公里长的自行车道。

Дугуйн замын нийт уртыг 2040 онд 1677 км хүргэхээр төлөвлөсөн.

自行车道的总长度计划在2040年达到1677公里。

Ингэхдээ “20 минутын хот” үзэл баримтлалд тулгуурласан.

这将以“20分钟城市”的概念为基础。

Авто замын хөдөлгөөнөөс тусдаа, бие даасан дугуйн тээврийн хэрэгсэл явах боломжтой, ногоон байгууламжийг тусгасан байдлаар төлөвлөнө.

自行车道将与机动车道分离,独立运行,并纳入绿化景观设计。

2025 онд нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас 54.2 км урт, 205,414 ам.метр талбай бүхий дугуйн болон явган замын 14 төсөл, арга хэмжээнд хяналт тавин хэрэгжүүлж байна.

2025年,首都投资局正在对14个自行车道和人行道项目及措施进行监督和实施,这些项目的长度共计54.2公里,总面积为205,414平方米。

Үүнээс 73,410 ам.метр талбайг угсарч дууссан бөгөөд нийт ажлын явц 41 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм.

其中,已完成73,410平方米的铺设工作,整体项目进度已完成41%。

Мөн энэ онд “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-аас 11770 ам.метр талбайд дугуйн зам, явган замын ажлыг гүйцэтгэж байна.

此外,今年“乌兰巴托道路维修和养护公司”非盈利国企正在进行11,770平方米的自行车道和人行道工程。

Улаанбаатар хотод хүн ам олноор суурьшиж байгаа учраас дугуйн замыг иргэдийн аюулгүй байдлыг бүрэн хангасан байдлаар явган хүний зам, авто замтай уялдуулан төлөвлөж байгаа аж.

由于乌兰巴托市人口大量集中,自行车道的设计将充分保障市民安全,并与人行道和机动车道进行协调规划。

声明:欢迎读者监督,如翻译有误请留言纠正!